Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 12:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иехүгийн долоо дахь жилд Иехоаш хаан болсон бөгөөд тэрээр Иерусалимд дөчин жил хаанчилжээ. Түүний эхийг Беершебагийн Зибиа гэдэг байв.

2. Тахилч Иехоиада өөрт нь зааварлаж байсан бүх өдрүүдийнхээ туршид Иехоаш ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдсэн юм.

3. Зөвхөн мөргөлийн өндөрлөгүүд л зайлуулагдсангүй. Ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөж, утлага уугиулсаар байв.

4. Дараа нь Иехоаш тахилч нарт хандан—ЭЗЭНий өргөөнд авчирсан ариун зүйлсийн бүх мөнгийг буюу хүн бүрийн татварын мөнгө, мөн ЭЗЭНий өргөөнд авчрахаар зүрх нь өдөөсөн аливаа хүний бүх мөнгө зэрэг бэлэн мөнгийг

5. тахилч нар тус бүр өөрсдийн таньдаг хүмүүсээсээ аваг. Тэд өргөөнд олдсон аливаа эвдэрлийг засварлагтун гэв.

6. Гэвч Иехоаш хааны хорин гурав дахь жилд ч тахилч нар өргөөний эвдрэлийг засварласангүй байв.

7. Тэгэхэд Иехоаш хаан тахилч Иехоиада болон тахилч нарыг дуудан тэдэнд—Яагаад та нар өргөөний эвдрэлийг засварлахгүй байна вэ? Тиймээс одоо дотнын хүмүүсээсээ мөнгө авахаа больж, харин үүнийгээ өргөөний эвдрэлийг засварлахад зарцуул гэв.

8. Ингээд ард түмнээс ч мөнгө авахаа больж, өргөөний эвдрэлийг засварлахаа болихыг тахилч нар зөвшөөрөв.

9. Харин тахилч Иехоиада нэг авдар авч, таган дээр нь нүх гаргаад, тэр авдраа ЭЗЭНий өргөөнд ордог хаалганы баруун талд тахилын ширээний хажууд тавьжээ. Босгыг хамгаалдаг тахилч нар ЭЗЭНий өргөөнд авчирсан бүх мөнгийг тэр авдарт хийв.

10. Авдран дотор маш их мөнгө байгааг хараад хааны гүүш, тэргүүн тахилч нар ирж, уутанд хийн, ЭЗЭНий өргөөнд олдсон мөнгийг тоолжээ.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 12