Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 11:13-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Аталиа харуулын болон хүмүүсийн дуу чимээг сонсоод, хүмүүс уруу ЭЗЭНий өргөөнд орж ирэв.

14. Түүнийг харахад, хаан заншил ёсоор баганын дэргэд зогсож байв. Ахмадууд болон бүрээчид хааны дэргэд зогсож, тэр газрын бүх ард түмэн баярлалдан, бүрээгээ хүнгэнүүлж байлаа. Тэгэхэд Аталиа хувцсаа ураад,—Тэрслэлт! Тэрслэлт! гэж хашхирав.

15. Тахилч Иехоиада цэргийг захирахаар томилогдсон зуутын дарга нарт тушаан, тэдэнд—Тэр эмийг хүрээний дундаас гарга. Түүнийг дагах хэнийг ч бай илдээр цавчин алагтун хэмээв. Учир нь тахилч “Тэр эмийг ЭЗЭНий өргөөнд бүү алагтун” гэжээ.

16. Ингээд тэд түүнийг баривчлан, түүнийг хааны гэрийн морьдын орох үүд уруу ирэхэд нь тэнд цаазлав.

17. Дараа нь Иехоиада ЭЗЭН, хаан болон ард түмний хооронд тэд ЭЗЭНий ард түмэн болно гэсэн гэрээ байгуулан, мөн хаан ба ард түмний хооронд ч байгуулжээ.

18. Тэр газрын бүх ард түмэн Баалын дуган уруу очин, түүнийг буулган нураажээ. Түүний тахилын ширээнүүд ба хөргүүдийг нь тэд юу ч үгүй болтол эвдэж, Баалын тахилч Маттаныг тахилын ширээнүүдийн өмнө алав. Тахилч ЭЗЭНий өргөөг хариуцуулан түшмэдийг томилов.

19. Тэрээр зуутын дарга, каричууд, хамгаалагчид болон тэр газрын бүх ард түмнийг дагуулжээ. Тэд хааныг ЭЗЭНий өргөөнөөс аваад, хамгаалагчдын дааман хаалганы замаар хааны ордонд ирэв. Тэрээр хаадын сэнтийд заларчээ.

20. Ингээд тэр газрын бүх ард түмэн баярлалдан хөөрч, хот нам гүм байв. Учир нь тэд Аталиаг хааны ордонд илдээр цавчин алсан билээ.

21. Иехоаш хаанаар өргөмжлөгдөхдөө долоон настай байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 11