Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 11:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Өөрийн хүүг үхсэнийг Ахазиагийн эх Аталиа хараад, босож хааны удмын бүх хөвгүүдийг устгав.

2. Харин Иорам Хааны охин буюу Ахазиагийн эгч Иехошеба Ахазиагийн хүү Иоашийг авч, алуулж байсан хааны хөвгүүдийн дундаас хулгайлан, түүнийг асрагчтай нь хамт унтлагын өрөөндөө байлгав. Ингэж тэд түүнийг Аталиагаас нуун, тэр алуулсангүй.

3. Аталиа уг газрыг захирч байх хооронд тэрээр асрагчийнхаа хамт ЭЗЭНий өргөөнд зургаан жил нуугдаж байв.

4. Долоо дахь жил Иехоиада хүн илгээж, каричуудын болон хамгаалагчдын зуутын дарга нарыг авчирч, тэднийг өөр уруугаа ЭЗЭНий өргөөнд авчрав. Тэгээд тэрээр тэдэнтэй гэрээ байгуулан, ЭЗЭНий өргөөнд тэднийг тангараглуулж, тэдэнд хааны хүүг харуулав.

5. Тэрээр тэдэнд тушаан—Та нарын хийх зүйл энэ юм. Амралтын өдөр ирж, хааны гэрийг харгалздаг та бүгдийн гуравны нэг нь

6. (гуравны нэг нь бас Сур дааман хаалган дээр, мөн гуравны нэг нь хамгаалагчдын арын дааман хаалган дээр) хамгаалалтын төлөө ордныг харгалзах ёстой.

7. Амралтын өдөр гардаг бүх хүн буюу та нарын хоёр хэсэг нь хааны төлөө ЭЗЭНий өргөөг хамгаалагтун.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 11