Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 10:6-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Тэгэхэд Иехү хоёр дахь удаагаа тэдэнд захидал бичиж,—Хэрэв та нар миний талд бөгөөд миний дууг сонсох бол өөрсдийн эзний хөвгүүд болох эрчүүдийн толгойг авч, маргааш яг өдийд над уруу Иезреелд ирэгтүн гэжээ. Тэр үед хааны хөвгүүд болох далан хүн өөрсдийг нь өсгөж буй хотын хүндэт хүмүүсийн хамт байв.

7. Тэдэнд захидал ирэхэд тэд хааны хөвгүүд болох далан хүнийг барьж алаад, тэдний толгойнуудыг сагснуудад хийн, Иезреелд буй Иехү уруу илгээв.

8. Элч ирээд, түүнд—Тэд хааны хөвгүүдийн толгойнуудыг авчирлаа гэж мэдэгдэхэд, Иехү—Тэдгээрийг дааман хаалганы орох үүдэнд өглөө болтол хоёр хэсэг болгон овоологтун гэв.

9. Өглөө Иехү гадагшаа гарч зогсоод, бүх ард түмэнд хандан—Та нар гэмгүй. Үзэгтүн, би эзнийхээ эсрэг хуйвалдан, түүнийг алсан, харин энэ бүгдийг хэн алсан бэ?

10. Ахабын гэрийн тухайд ЭЗЭНий айлдсан Түүний үгнээс юу нь ч газарт унаагүй гэдгийг мэдэгтүн. Учир нь ЭЗЭН Өөрийн боол Елиагаар дамжуулан айлдсанаа гүйцэтгэсэн юм гэв.

11. Ингээд Иезреелд Ахабын гэрийнхнээс үлдсэн бүгдийг, түүний хүндэт хүмүүс, түүний дотнын хүмүүс, түүний тахилч нарыг, түүнд нэг хүнийг ч үлдээлгүйгээр Иехү хяджээ.

12. Тэгээд Иехү босон хөдлөж, Самари уруу явав. Замд түүнийг хоньчдын Бет-екед байх зуур

13. Иудагийн хаан Ахазиагийн төрөл садангуудтай Иехү тааралдаж,—Та нар хэн бэ? хэмээв. Тэд—Бид Ахазиагийн төрөл садан юм. Бид хааны хөвгүүд болон эх хатны хөвгүүдийн мэндийг асуух гэж яваа гэж хариулав.

14. Иехү—Тэднийг амьдаар нь баригтун гэж тушаахад тэднийг амьдаар нь барьж, дөчин хоёр хүнийг Бетекедийн нүхэнд хороов. Тэднээс хэнийг ч үлдээсэнгүй.

15. Тэрээр тэндээс холдохдоо өөртэй нь уулзахаар ирж буй Рехабын хүү Иехонадабтай уулзжээ. Иехү түүнтэй мэндлээд, түүнд—Миний зүрх чиний зүрхтэй хамт байгаачлан чиний зүрх зөв байна уу? гэхэд Иехонадаб—Тийм байна гэж хариулав.—Хэрэв тийм бол гараа өгөгтүн гэхэд тэрээр түүнд гараа өгсөнд Иехү түүнийг өөр уруугаа тэргэнд оруулав.

16. Иехү—Надтай хамт явж, ЭЗЭНий төлөөх миний зүтгэлийг харагтун гэв. Ингээд Иехү түүнийг тэргэндээ суулган явлаа.

17. Иехү Самарид ирээд Самарид Ахабт үлдсэн бүгдийг Елиад айлдсан ЭЗЭНий үгийн дагуу устгах хүртлээ алжээ.

18. Дараа нь Иехү бүх ард түмнийг цуглуулаад, тэдэнд—Ахаб Баалд жаахан л үйлчилсэн бол Иехү түүнд маш их үйлчилнэ.

19. Одоо Баалын бүх эш үзүүлэгчийг, бүх мөргөгч болон бүх тахилчийг нь цуглуул. Би Баалд үлэмж их тахил өргөх тул нэгийг нь ч бүү үлдээ. Үлдсэн хэн боловч амьд үлдэхгүй хэмээв. Харин Иехү Баалыг шүтэн бишрэгчдийг устгахын тулд ингэж залилан хэлжээ.

20. Иехү—Баалд зориулан ёслолын чуулганыг ариусгагтун гэсэнд тэд тунхаглав.

21. Тэгээд Иехү Израиль даяар хүн илгээсэн бөгөөд Баалын бүх мөргөгчид иржээ. Ирэлгүй үлдсэн нэг ч хүн байгаагүй юм. Тэд Баалын сүмд ороход Баалын сүм нэг захаас нөгөө зах хүртлээ дүүрсэн байв.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 10