Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 10:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Ахабт Самарид далан хүү байв. Иехү захидлууд бичиж, тэдгээрийг Самари уруу, Иезреелийн захирагчид болох ахмадуудад, мөн Ахабын асрамжлагчдад илгээн,—

2. Одоо энэ захидал та нарт ирэнгүүт, та нарын эзний хөвгүүд нэгэнт та нартай хамт байгаа бөгөөд тэрэг, морьд, бэхлэгдсэн хот болон зэвсгүүд байгаа тул

3. өөрийн эзний хөвгүүдээс хамгийн сайн, хамгийн зохистойг сонгож, эцгийнх нь хаан ширээнд залан, эзнийхээ гэрийн төлөө тулалдагтун хэмээжээ.

4. Харин тэд ихэд айн,—Харагтун, хоёр хаан түүний өмнө зогсож чадаагүй юм. Тэгвэл бид хэрхэн зогсож чадах вэ? гэцгээв.

5. Ордны даамал, хотын захирагч, ахмадууд болон асрамжлагч нар Иехүд үг илгээн,—Бид таны боолууд билээ. Бидэнд хэлсэн бүгдийг тань бид гүйцэтгэнэ. Бид ямар ч хүнийг хаанаар өргөмжлөхгүй. Өөрийн таалалд нийцсэн зүйлийг үйлдэгтүн гэв.

6. Тэгэхэд Иехү хоёр дахь удаагаа тэдэнд захидал бичиж,—Хэрэв та нар миний талд бөгөөд миний дууг сонсох бол өөрсдийн эзний хөвгүүд болох эрчүүдийн толгойг авч, маргааш яг өдийд над уруу Иезреелд ирэгтүн гэжээ. Тэр үед хааны хөвгүүд болох далан хүн өөрсдийг нь өсгөж буй хотын хүндэт хүмүүсийн хамт байв.

7. Тэдэнд захидал ирэхэд тэд хааны хөвгүүд болох далан хүнийг барьж алаад, тэдний толгойнуудыг сагснуудад хийн, Иезреелд буй Иехү уруу илгээв.

8. Элч ирээд, түүнд—Тэд хааны хөвгүүдийн толгойнуудыг авчирлаа гэж мэдэгдэхэд, Иехү—Тэдгээрийг дааман хаалганы орох үүдэнд өглөө болтол хоёр хэсэг болгон овоологтун гэв.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 10