Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 1:14-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Харагтун тэнгэрээс гал бууж, түрүүчийн хоёр тавьтын даргыг тавьтуудтай нь хамт шатаасан билээ. Гэвч одоо миний амийг таалалдаа багтаагаач гэв.

15. ЭЗЭНий тэнгэр элч Елиад—Түүнтэй хамт буугтун. Түүнээс бүү айгтун гэж хэлэхэд Елиа босоод, түүнтэй хамт хаан уруу буун явлаа.

16. Тэгээд тэрээр хаанд—ЭЗЭН ингэж айлдаж байна “Екроны бурхан Баал-зебубаас асуулгахаар элч нарыг илгээсэн чинь Өөрийнх нь үгийг асуун мэдэж болох Бурхан Израильд байдаггүйгээс болсон уу? Тийм учраас чи өөрийн хэвтсэн орноосоо буухгүй, харин гарцаагүй үхэх болно” гэв гэжээ.

17. Ийнхүү Елиагийн хэлсэн ЭЗЭНий үгийн дагуу Ахазиа нас барав. Тэрээр хүүгүй байсан тул Иудагийн хаан Иехошафатын хүү Иехорамын хоёр дахь жилд Иехорам түүний оронд хаан болов.

18. Ахазиагийн хийсэн бусад үйлс Израилийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 1