1. Ахабыг нас барсны дараа Израилийн эсрэг Моаб босов.
2. Ахазиа Самарид дээд өрөөнийхөө сараалжаар унан бэртжээ. Тэрээр элч нарыг илгээн, тэдэнд—Явж, энэ өвчнөөс би ангижрах уу гэдгийг Екроны бурхан Баал-зебубаас асууж мэдэгтүн гэв.
3. Харин ЭЗЭНий тэнгэр элч тишбе хүн Елиад—Бос, Самарийн хааны элч нартай уулзахаар явж, тэдэнд “Израильд Бурхан байдаггүй болоод та нар Екроны бурхан Баал-зебубаас асуух гэж байна уу?” гэж хэл.
4. Тиймээс одоо ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чи хэвтсэн орноосоо буухгүй, харин чи гарцаагүй үхэх болно” гэж хэлэв. Тэгээд Елиа салж явлаа.