Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 9:9-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Ефраим болон Самарийн оршин суугчид зүрхний бардамнал,их зангаар ийнхүү ярьж байгааг бүх хүмүүс мэддэг.

10. “Тоосгонууд эвдрэн нурсан ч,бид гөлгөр чулуугаар дахин барина.Тошлогийн мод огтлогдсон ч,бид хуш модоор орлуулна”.

11. Ийм учраас ЭЗЭН тэдний эсрэг дайснуудыг нь Резинээс өдөөн босгох болно.

12. Дорно зүгээс арамейчууд,баруун зүгээс филистчүүдийг явуулахадтэд амаа ангайлган Израилийг залгина.Энэ бүхнээс үл хамааран,Түүний уур хилэн эргэхгүй,Өөрийн мутраа сунгасан хэвээр байна.

13. Учир нь хүмүүс өөрсдийг нь цохисон Түүн уруу буцаж эргэдэггүй,түмэн цэргийн ЭЗЭНийг эрж хайдаггүй.

14. Тиймээс ЭЗЭН Израилиас толгой,сүүлийг нь тастаж,ганцхан өдөрт далдуу модны иш,мөчрийг нь тас огтолно.

15. Толгой нь өтгөс болон хүндэт хүмүүс,сүүл нь худал хуурмагийг номлодог эш үзүүлэгч юм.

16. Учир нь энэ хүмүүсийн газарчлагчид нь тэднийг төөрүүлж,тэднээр газарчлуулсан хүмүүс нь будлин самуурдаг.

17. Тийм учраас Эзэн тэдний залуусаас ч таашаал авахгүй.Өнчин, бэлэвсэн хүмүүсийг нь ч Тэр өрөвдөхгүй.Учир нь тэд бүгдээрээ бурхангүй ба бурууг үйлдэгчид ажээ.Ам болгон мунхаг зүйл ярьж байна.Энэ бүхнээс үл хамааран,Түүний уур хилэн эргэхгүй,Өөрийн мутраа сунгасан хэвээр байна.

18. Учир нь бузар муу явдал нь гал мэт шатаж,үүргэнэ болон өргөст бутыг түймэрддэг.Энэ нь ойн ширэнгийг хүртэл ноцоож,дээшээ утаан багана мэт хөөрнө.

19. Түмэн цэргийн ЭЗЭНий уур хилэнгээр газар хуйхлагдах бөгөөд хүмүүс галын түлш мэт юм.Хэн ч ах дүүгээ хайрлахгүй.

20. Тэд баруун гарт байгаагаа шүүрэн ававч,өлссөн хэвээрээ.Тэд зүүн гарт юу байгаагаа идэвч үл цадна.Хүн бүр өөрийнхөө шууны махнаас иддэг.

21. Манассе Ефраимыг,Ефраим Манассег залгина.Тэд хамтарч Иудагийн эсрэг босно.Энэ бүхнээс үл хамааран,Түүний уур хилэн эргэхгүй,Өөрийн мутраа сунгасан хэвээр байна.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 9