Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 9:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Зовлонтой байсан газар нутагт дахин харанхуй болохгүй. Урьдын цагт Тэр Зебулун болон Нафталийн нутагт жигшүүрээр хандаж байсан бол дараа нь харь үндэстнүүдийн Галил, Иорданы нөгөө талд, тэнгисийн хажуугаар сүр жавхлантай болгоно.

2. Харанхуйд алхаж яваа хүмүүс агуу их гэрлийг үзнэ.Харанхуй газарт амьдарч байгаа хүмүүс дээр гэрэл тусна.

3. Та үндэстнийг олшруулан,тэдний баяр хөөрийг нь ихэсгэнэ.Хүмүүс олзоо хуваах үед баярладаг шиг,тэд Таны оршихуйд ургац хураан баярлалдана.

4. Учир нь Мидианы өдрийнх шиг тэднийг дарангуйлагчийн ташуур болох тэднийг дарамтлах буулга,мөрөн дээрх дөнгийг нь Та эвдэнэ.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 9