Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 8:9-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Эвдрэлцэгтүн, хүмүүс минь! Тарж бутар.Дэлхийн алслагдсан бүх нутгууд аа, чих тавь.Сэлмээ бүслэгтүн. Тарж бутар.Сэлмээ бүслэгтүн. Тарж бутар.

10. Төлөвлөгөө сэдэх боловч тэр нь үл бүтнэ.Санал тавивч энэ нь үл тэснэ.Учир нь Бурхан бидэнтэй хамт байна.

11. Иймээс ЭЗЭН хүчит мутраараа надад айлдан, эдгээр хүмүүсийн замаар явахгүй байхыг надад сургасан нь

12. —Энэ хүмүүсийн хуйвалдаан гэж үзэж байгаа бүхнийг хуйвалдаан гэж хэлж болохгүй.Тэдний айж байгаа юмнаас бүү ай, бүү түгш.

13. Та нарын ариун хэмээн үзэх ёстой нэгэн бол түмэн цэргийн ЭЗЭН юм.Тэр та нарын айдас байх болно.Тэр та нарын аймшиг байх болно.

14. Дараа нь Тэр ариун газар болно.Гэхдээ Израилийн хоёр гэрийг цохих чулуу, бүдрүүлэх хад,Иерусалимын оршин суугчдын урхи болон занга болно.

15. Олон хүн түүнд бүдэрнэ.Тэгээд тэд унана, хэмхэрнэ.Түүгээр ч барахгүй тэд урхинд орж баригдана.

16. Гэрчлэлийг боож, миний шавь нарын дунд хуулийг битүүмжлэгтүн.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 8