Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 8:11-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Иймээс ЭЗЭН хүчит мутраараа надад айлдан, эдгээр хүмүүсийн замаар явахгүй байхыг надад сургасан нь

12. —Энэ хүмүүсийн хуйвалдаан гэж үзэж байгаа бүхнийг хуйвалдаан гэж хэлж болохгүй.Тэдний айж байгаа юмнаас бүү ай, бүү түгш.

13. Та нарын ариун хэмээн үзэх ёстой нэгэн бол түмэн цэргийн ЭЗЭН юм.Тэр та нарын айдас байх болно.Тэр та нарын аймшиг байх болно.

14. Дараа нь Тэр ариун газар болно.Гэхдээ Израилийн хоёр гэрийг цохих чулуу, бүдрүүлэх хад,Иерусалимын оршин суугчдын урхи болон занга болно.

15. Олон хүн түүнд бүдэрнэ.Тэгээд тэд унана, хэмхэрнэ.Түүгээр ч барахгүй тэд урхинд орж баригдана.

16. Гэрчлэлийг боож, миний шавь нарын дунд хуулийг битүүмжлэгтүн.

17. Иаковын гэрээс нүүрээ нууж байгаа ЭЗЭНийг би хүлээнэ. Би Түүнийг цөхрөлтгүй хайна.

18. Намайг болон ЭЗЭНий надад өгсөн хүүхдүүдийг үзэгтүн. Бид Сион уулан дээр оршигч түмэн цэргийн ЭЗЭНээс Израильд өгсөн тэмдэг, гайхамшгууд мөн.

19. Тэд та нарт “Шивнэн чалчдаг сүнс дуудагчид болон шидтэнүүдтэй зөвлөлд” гэж хэлэх үед ард түмэн өөрсдийнхөө Бурханаас асуухгүй гэж үү? Амьд хүмүүсийн төлөө үхэгсдээс асуух гэж үү?

20. Хууль хийгээд гэрчлэлд анхаарагтун. Хэрэв тэд энэ үгийн дагуу ярьдаггүй бол тэдэнд гэгээ байхгүй болжээ.

21. Тэд газар сайгүй хэрэн тэнэж, дарамтлагдан, өлсөж, өлсөхөөрөө уурлаж, дээш хараад, хаанаа болон Бурханаа хараана.

22. Дараа нь тэд газар уруу харахад зовлон, харанхуй, уйтгар гунигийн сүүдэр үзэгдэнэ. Тэд харанхуй уруу хөөгдөнө.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 8