Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 8:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭН надад айлдсан нь—Том хавтан аваад, дээр нь жирийн үсгээр “Олзонд түргэн, золиосонд хурдан” гэж бичигтүн.

2. Би тахилч Уриа болон Иебехиагийн хүү Зехириа нарыг гэрчлэлийн төлөө итгэмжит гэрч болгон Өөртөө авна гэв.

3. Ингээд би эмэгтэй эш үзүүлэгчтэй хавьтаж, тэр жирэмсэлж, хүү төрүүлэв. ЭЗЭН надад—Түүнийг “Махер-шалал-хаш-баз” гэж нэрлэ.

4. Учир нь хүүг “Аав, ээж” гэж хэлж сурахаас өмнө, Дамаскийн эд баялаг, Самарийн олз Ассирийн хааны өмнө аваачигдана гэв.

5. Цааш нь ЭЗЭН надтай дахин ярьж, айлдан

6. —Энэ хүмүүс Шилоахын дөлгөөн урсгалт усыг үл тоомсорлон,Ремалиагийн хүүд болон Резинд баярлаж байна.

7. Ийм учраас одоо үзэгтүн!Эзэн Евфратын хүчит их усыг Ассирийн хаан ба агуу алдар хүндийг нь хүртэл тэдний дээр авчрах гэж байна.Тэр бүх суваг хоолой дээгүүр нь халин, бүх эрэг дээгүүр нь үерлэнэ.

8. Дараа нь тэр Иудагаар дайран үерлэж, хүзүү хоолойнд нь хүртэл тулна.Түүний жигүүр дэлгэгдэхэд, чиний улсаар дүүрнэ. Иммануел ээ! гэв.

9. Эвдрэлцэгтүн, хүмүүс минь! Тарж бутар.Дэлхийн алслагдсан бүх нутгууд аа, чих тавь.Сэлмээ бүслэгтүн. Тарж бутар.Сэлмээ бүслэгтүн. Тарж бутар.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 8