Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 7:20-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Тэр өдөр Эзэн Евфратын чанадад орших нутгаас хөлсөлж авсан тонгоргоороо толгойн болон хөлийн үсийг хусаж, мөн сахлыг авна. Тэр тонгорог нь Ассирийн хаан юм.

21. Тэр өдөр хүн охин бяруу болон хоёр хонь амьд байлгах болно.

22. Тиймээс сүү элбэг болсноос тэр ээдэм идэх болно. Учир нь нутгийн дунд үлдсэн хүн бүр ээдэм болон зөгийн бал идэх болно.

23. Мянган мөнгөн шекелээр үнэлэгдсэн мянган усан үзмийн ороонго ургаж байсан газар бүрд тэр өдөр өргөст халгай, үүргэнийн бут ургана.

24. Бүх газар өргөст халгай, үүргэнийн бутаар дүүрсэн байх учир хүмүүс энд нум сумтайгаа ирэх болно.

25. Хүрзээр боловсруулдаг байсан бүх толгодын хувьд гэвэл, өргөст халгай хийгээд үүргэнээс нь айж та нар тэнд очихгүй. Харин тэр нь үхрийн бэлчээрлэх, хоньдын талхлах газар болно.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 7