Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 7:2-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. “Арамейчууд Ефраимд хуарагнан буулаа” хэмээн Давидын гэрт мэдэгдсэнд Ахаз болон түүний хүмүүсийн зүрх салхинд найгах ойн мод шиг чичрэв.

3. ЭЗЭН Исаиад айлдан—Чи одоо өөрийн хүү Шеар-иашубын хамт гарч яван, дээд цөөрмийн ус түгээгүүрийн эцэс дэх угаалгын газар уруу явдаг төв зам дээр Ахазтай уулзаад,

4. түүнд ингэж хэл! “Болгоомжтой, тайван бай. Уугин буй модны хоёр хожуул болох Резин, Арам болон Ремалиагийн хүүгийн догшин уур хилэнгээс бүү ай, бүү зүрх алд.

5. Учир нь Арам, Ефраим, Ремалиагийн хүү чиний эсрэг мууг төлөвлөж,

6. «Иудагийн эсрэг очиж, тэднийг айлган сүрдүүлж, өөрсдөдөө хуваан аваад тэдний голд Табеелийн хүүг хаан болгон тавья» гэж хэлэлцэв.

7. Тиймээс Эзэн БУРХАН айлдаж байна. «Ийм юм болохгүй, бүтэхгүй.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 7