Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 7:12-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Харин Ахаз—Би гуйхгүй, ЭЗЭНийг ч сорихгүй гэжээ.

13. Исаиа—Одоо сонсогтун. Давидын гэр ээ! Хүмүүсийн тэвчээрийг сорих нь чамд багадаад, одоо миний Бурханы тэвчээрийг мөн сорих гэж байна уу?

14. Тийм учраас Эзэн Өөрөө чамд нэгэн тэмдэг өгнө. Үзэгтүн! Нэгэн онгон бүсгүй хүүхэдтэй болж, хүү төрүүлээд, Түүнийгээ “Иммануел” гэж нэрлэнэ.

15. Тэр хүү муугаас татгалзаж, сайныг сонгохоо мэдэх үедээ ээдэм болон зөгийн бал иднэ.

16. Учир нь хүүг муугаас татгалзан, сайныг сонгохоо мэдэхээс өмнө чиний айдаг хоёр хааны нутаг мартагдах болно.

17. ЭЗЭН Ассирийн хааныг чам дээр, чиний ард түмэн дээр, чиний эцгийн гэр дээр авчрах бөгөөд Ефраим нь Иудагаас тусгаарлагдсан тэр өдрөөс хойш хэзээ ч тийм өдрүүд тохиолдож байгаагүй гэв.

18. Тэр өдөр ЭЗЭН Египетийн голын аманд байгаа ялаа уруу, Ассирийн нутагт байгаа зөгий уруу исгэрнэ.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 7