Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 65:11-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Харин ЭЗЭНийг орхин,Миний ариун уулыг мартан,Аз завшааны төлөө ширээ засаж,Хувь тавилангийн төлөө найруулсан дарсыг дүүргэгч хүмүүс та нарын хувьд гэвэл,

12. Би та нарын хувь тавиланд илдийг зориулахадта нар бүгдээрээ аллагад бөхийнө.Учир нь Би дуудсан боловч та нар хариулсангүй.Би айлдсан боловч та нар сонссонгүй.Та нар Миний өмнө мууг үйлдэн,Миний хүсээгүйг сонгосон”.

13. Тийм учраас Эзэн БУРХАН үүнийг айлдаж байна.“Үзэгтүн, Миний зарц нар идэх боловч, та нар өлсөнө.Үзэгтүн, Миний зарц нар уух боловч, та нар цангана.Үзэгтүн, Миний зарц нар баясах боловч, та нар ичнэ.

14. Үзэгтүн, Миний зарц нар сэтгэлдээ баярлан дуулах боловч,та нар шаналсан сэтгэлдээ уйлж,цөхөрсөн сүнсэндээ цурхирах болно.

15. Та нар өөрийн нэрийг Миний сонгосон нэгэнд хараал болгон орхих бөгөөдЭзэн БУРХАН та нарыг ална.Харин Миний зарц нар өөр нэрээр дуудагдана.

16. Яагаад гэвэл дэлхий дээр ерөөгдсөн хүн нь үнэний Бурханаар ерөөгдөнө.Дэлхий дээр тангараглагч нь үнэний Бурханаар тангараглана.Учир нь урьдын зовлонгууд мартагдаж,Миний хараанаас нуугдсан.

17. Харагтун, Би шинэ тэнгэр, шинэ газрыг бүтээнэ.Урьдын юмс санагдахгүй, бодол санаанд ч үл бууна.

18. Харин Миний бүтээх зүйлд үүрд баярлан баясагтун.Харагтун, Би баяр хөөрийн төлөө Иерусалимыг,баяслын төлөө түүний ард түмнийг бүтээнэ.

19. Мөн Би Иерусалимд баярлан,Өөрийн ард түмэнд баясаж байна.Тэгээд тэнд уйлах, орилох дуу цаашид сонсогдохгүй.

20. Тэнд цөөхөн хоног амьдардаг нялхас ч,өөрийн өдрүүдийг гүйцээгээгүй хөгшид ч байхгүй болно.Зуу наслаад үхэх хүнийг залуу,зуу нас хүрээгүй нэгнийг хараагдсан хүн гэж тооцох болно.

21. Тэд гэр барьж, түүн дотроо сууна.Тэд бас усан үзэм тариалж, үр жимсийг нь иднэ.

22. Тэд барихгүй, өөр хүн сууна.Тэд тарихгүй, бусад нь иднэ.Харин Миний ард түмний өдрүүд нь модны амьдрах хугацаа шиг болох бөгөөдМиний сонгосон хүмүүс өөрсдийнхөө гарын бүтээлийг өмсөнө.

23. Тэд дэмий хоосон ажиллахгүй,зовохын тулд хүүхэд төрүүлэхгүй.Учир нь тэд ба тэдний үр удам нь ЭЗЭНээр ерөөгдсөн хүмүүсийн хойч үе билээ.

24. Тэднийг дуудахаас өмнө Би хариулж, тэднийг ярьж байхад нь Би сонсох цаг ирнэ.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 65