Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 65:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. “Гуйгаагүй хүмүүст Би Өөрийгөө илчилж,Намайг эрээгүй хүмүүст Би олдов.Миний нэрийг дуудаагүй үндэстэнд«Би энд байна, Би энд байна» гэж Би айлдав.

2. Өөрийн бодлыг дагаж, буруу замаар явагч,бослого гаргагч ард түмэн уруу Би бүхэл өдрийн турш мутраа сунгасан.

3. Энэ ард түмэн бол Миний нүүрэн дээр Намайг байнга доромжлон,цэцэрлэгт тахил өргөн, тоосгон дээр үнэртнийг шатааж,

4. булшнуудын дунд сууж,нууц газруудад шөнийг өнгөрөөн,гахайн мах идэн, савандаа бузар махны шөлийг хийдэг бөгөөд,

5. «Зогс. Над уруу бүү ойртогтун.Учир нь би чамаас илүү ариун» гэж хэлдэг.Тэд бол Миний хамарт үнэртэх утаа,бүх л өдөржин шатдаг гал юм.

6. «Үзэгтүн, энэ нь Миний өмнө бичигдсэн.Би дуугүй байхгүй, харин буцааж төлнө.Түүгээр ч үл барам Би тэдний өвөрт нь төлнө.

7. Ингэхдээ та нарын хилэнц хийгээд та нарын эцэг өвгөдийн хилэнцийг хоёуланг нь хамтад нь төлнө» гэж ЭЗЭН айлдаж байна.Учир нь тэд уулан дээр үнэртэн шатаан,толгод дээр Намайг доромжилсон.Тиймээс Би тэдний урьдын үйлсийнх нь хэмжээгээр өвөрт нь буцааж төлнө”.

8. ЭЗЭН үүнийг айлдаж байна.“Хонхорцог дотор шинэ дарс олдвол«Түүнийг бүү устгагтун. Түүнд ивээл байна» хэмээн хүн өгүүлдэг мэт,Би Өөрийн боолуудын төлөө үйлдэж,тэднийг бүгдийг нь устгахгүй.

9. Би Иаковаас үр удмыг нь,Иудагаас Миний уулсыг өвлөгчийг гарган авчирна.Тэр ч байтугай Миний сонгосон хүмүүс үүнийг өвлөн,Миний зарц нар тэнд амьдарна.

10. Намайг хайгч Миний ард түмний төлөө Шарон нь хонины бэлчээр,Ахорын хөндий үхрийн хэвтэр болно.

11. Харин ЭЗЭНийг орхин,Миний ариун уулыг мартан,Аз завшааны төлөө ширээ засаж,Хувь тавилангийн төлөө найруулсан дарсыг дүүргэгч хүмүүс та нарын хувьд гэвэл,

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 65