Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 63:4-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Учир нь өшөө авалтын өдөр Миний зүрхэнд байсан бөгөөдМиний золилтын жил ирсэн бөлгөө.

5. Намайг харахад туслах хүн нэг ч байсангүй.Намайг дэмжих хүн нэг ч байхгүйд нь Би гайхаж байсан.Тиймээс Миний Өөрийн мутар Надад авралыг авчран,Миний уур хилэн Намайг дэмжив.

6. Би хилэгнэн ард түмнүүдийг гишгэн,уураараа тэднийг согтоон,тэдний шүүсийг газарт асгасан юм”.

7. Би ЭЗЭНий энэрэл хайрыг дурьдан,ЭЗЭНий бидэнд соёрхсон бүхэн хийгээдИзраилийн гэрт үзүүлсэн агуу их ивээлийнх нь дагуу Түүний магтаалыг сануулав.Эдгээрийг Тэр Өөрийн өршөөлийн дагуу Өөрийн үлэмж их энэрэл хайрын ёсоор тэдэнд соёрхсон билээ.

8. “Үнэхээр тэд бол Миний ард түмэн бөгөөдхудал хуурмагаар хандахгүй хөвгүүд юм” гэж Тэр айлдав.Тэгээд Тэр тэдний Аврагч болов.

9. Тэдний бүх л зовлонд оролцон Тэр зовсон бөгөөдТүүний оршихуйн тэнгэр элч тэднийг аварсан.Өөрийн хайр, өршөөл дотор Тэр тэднийг аварсан.Тэрээр эртний бүхий л өдрүүдэд тэднийг өргөн, явсан билээ.

10. Харин тэд эсэргүүцэн,Түүний Ариун Сүнсийг гомдоов.Тийм учраас Тэр эргэн,тэдний дайсан болж,тэдний эсрэг Өөрөө дайтсан юм.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 63