Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 63:13-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. тэднийг гүн усан дундуур хэн удирдав?Тал нутгийн морь шиг тэд бүдрээгүй.

14. Үхэр сүрэг хөндий уруу буух шиг ЭЗЭНий Сүнс тэдэнд амгаланг өгөв.Та Өөртөө цог жавхлант нэрийг бий болгохоор Өөрийн ард түмнийг ийнхүү удирдсан билээ.

15. Та тэнгэрээс доош харж,Өөрийн ариун, цог жавхлант газраас үзээч.Таны зүтгэл, Таны хүчит үйлс хаана байна вэ?Таны энхрийлэл болон өрөвч сэтгэл надаас холджээ.

16. Хэдийгээр Абрахам биднийг мэдэхгүй,Израиль биднийг танихгүй боловч Та бидний Эцэг билээ.Өө, ЭЗЭН, Та бидний Эцэг.Эртнээс Таны нэр бол бидний Аврагч.

17. Өө, ЭЗЭН,Та яагаад биднийг Өөрийнхөө замаас төөрүүлэн,бидний зүрхийг хатууруулан,Танаас эмээхгүй болгосон юм бэ?Таны өв залгамжлалын овгууд болох Таны боолуудын төлөө эргээч.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 63