Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 63:10-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Харин тэд эсэргүүцэн,Түүний Ариун Сүнсийг гомдоов.Тийм учраас Тэр эргэн,тэдний дайсан болж,тэдний эсрэг Өөрөө дайтсан юм.

11. Дараа нь Түүний ард түмэн Мосегийн үеийнэртний өдрүүдийг дурсан санасан.Өөрийн сүргийн хоньчидтой нь хамт тэднийг тэнгисээс гаргасан Тэр хаана байна вэ?Тэдний дунд Өөрийн Ариун Сүнсийг оруулсан Тэр хаана байна вэ?

12. Хэн Мосегийн баруун гарт байхаар Өөрийн цог жавхлант мутрыг явуулсан бэ?Өөртөө мөнх нэрийг бий болгохын тулд тэдний өмнө усыг хувааж,

13. тэднийг гүн усан дундуур хэн удирдав?Тал нутгийн морь шиг тэд бүдрээгүй.

14. Үхэр сүрэг хөндий уруу буух шиг ЭЗЭНий Сүнс тэдэнд амгаланг өгөв.Та Өөртөө цог жавхлант нэрийг бий болгохоор Өөрийн ард түмнийг ийнхүү удирдсан билээ.

15. Та тэнгэрээс доош харж,Өөрийн ариун, цог жавхлант газраас үзээч.Таны зүтгэл, Таны хүчит үйлс хаана байна вэ?Таны энхрийлэл болон өрөвч сэтгэл надаас холджээ.

16. Хэдийгээр Абрахам биднийг мэдэхгүй,Израиль биднийг танихгүй боловч Та бидний Эцэг билээ.Өө, ЭЗЭН, Та бидний Эцэг.Эртнээс Таны нэр бол бидний Аврагч.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 63