Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 61:9-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Тэгэхэд үрс нь үндэстнүүдийн дотор,тэдний хойч үе нь хүмүүсийн дунд танигдана.Тэд бол ЭЗЭНий ерөөсөн үрс байна гэж тэднийг харсан бүгд мэдэх болно.

10. Би ЭЗЭНий дотор ихэд бахдан,сэтгэл минь миний Бурханд баярлана.Сүйт залуу өөрийгөө цэцгийн хэлхээгээр чимж,сүйт бүсгүй өөрийгөө үнэт чулуугаар гоёдог шиг,Тэр намайг үнэн зөвийн нөмрөгөөр ороож,авралын хувцсаар хувцасласан юм.

11. Учир нь газар дэлхий мөчир нахиа ургуулан,цэцэрлэг дотор нь тарьсан юмсыг ургуулдаг шигЭзэн БУРХАН бүх үндэстний өмнө үнэн зөв ба магтаалыг бий болгоно.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 61