Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 60:2-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Үзэгтүн, газрыг харанхуй бүрхэн,гүн харанхуй хүмүүсийг хучсан.Гэвч ЭЗЭН чиний дээр мандан,Түүний цог жавхлан нь чиний дээр үзэгдэнэ.

3. Үндэстнүүд чиний гэрэл уруу,хаад нь чиний мандах туяа уруу ирнэ.

4. Нүдээ өргөн орчин тойрноо харагтун.Тэд бүгдээрээ цуглан, чам дээр ирж байна.Чиний хөвгүүд алс холоос ирнэ.Чиний охид гар дээр тэврүүлэн ирнэ.

5. Чи харж, царай чинь гэрэлтээд,чиний зүрх хөдлөн, баясна.Яагаад гэвэл далайн баялаг та нарынх болж,үндэстнүүдийн хөрөнгө чамд ирнэ.

6. Тэмээн сүрэг, Мидиан болон Ефагийн ботгонууд чамайг бүрхэнэ.Тэд бүгдээрээ Шебагаас ирнэ.Тэд алт хийгээд гүгэл авчран,ЭЗЭНий магтаалын сайн мэдээг тээнэ.

7. Кедарын бүх хонин сүрэг чам дээр цугларч,Небаиотын хуцнууд чамд үйлчилнэ.Тэд Миний тахилын ширээнд тааламжтайгаар өргөгдөн,Би Өөрийн сүр жавхлант гэрийг алдаршуулна.

8. Үүл мэт, үүрэндээ буцах тагтаанууд мэт нисэж буй тэд хэн бэ?

9. Үнэхээр эргийн орнууд Намайг харуулдана.Чиний Бурхан ЭЗЭНий нэр,Израилийн ариун Нэгэний төлөө алс холоос чиний хөвгүүдийг алт,мөнгөтэй нь хамт авчрахын тулд Таршишийн усан онгоцнууд эхэнд ирнэ.Учир нь Тэр чамайг алдаршуулсан юм.

10. Харийнхан хана хэрмийг чинь босгон,тэдний хаад чамд үйлчилнэ.Чамайг Би хилэнгээрээ цохисон боловч,өршөөлөөрөө Би чамайг өрөвдөх болно.

11. Учир нь чиний дааман хаалганууд өдөр ч, шөнө ч хаагдахгүй, ямагт нээлттэй байжХүмүүс үндэстнүүдийн эд баялгийг чамд авчирчхаад нь цувааг хөтөлж ирнэ.

12. Чамд үйлчлэхгүй байх үндэстэн, хаанчлалууд сөнөнө.Тийм үндэстнүүд бүрмөсөн устгагдана.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 60