Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 60:18-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Чиний нутагт хүчирхийлэл,хил хязгаарын чинь дотор эвдрэл сүйрэл дахин сонсогдохгүй.Харин чи өөрийн хана хэрмүүдийг Аврал,дааман хаалгануудаа Магтаал гэж нэрлэнэ.

19. Үүнээс хойш өдрөөр нар чиний гэрэл байхаа больж,сарны туяа ч чамайг гийгүүлэхээ болино.Харин ЭЗЭН чиний үүрдийн гэрэл болж,чиний Бурхан чиний алдар болно.

20. Хойшид чиний нар шингэхгүй,сар чинь хавиргалахгүй.Учир нь ЭЗЭН чиний үүрдийн гэрэл болж,чиний гашуудлын өдрүүд төгсөнө.

21. Дараа нь чиний бүх ард түмэн зөв шударга болж,газрыг мөнхөд эзэмшинэ.Тэд бол Намайг алдаршуулахын төлөө Миний тарьсан мөчир,Миний мутрын бүтээл юм.

22. Хамгийн өчүүхэн нэгэн нь мянга болж,хамгийн бага нэг нь хүчирхэг үндэстэн болно.ЭЗЭН Би үүнийг тухайн цагт нь яаравчлах болно”.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 60