Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 60:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. “Бос, гэрэлт.Учир нь чиний гэрэл ирж,ЭЗЭНий цог жавхлан чиний дээр мандаж байна.

2. Үзэгтүн, газрыг харанхуй бүрхэн,гүн харанхуй хүмүүсийг хучсан.Гэвч ЭЗЭН чиний дээр мандан,Түүний цог жавхлан нь чиний дээр үзэгдэнэ.

3. Үндэстнүүд чиний гэрэл уруу,хаад нь чиний мандах туяа уруу ирнэ.

4. Нүдээ өргөн орчин тойрноо харагтун.Тэд бүгдээрээ цуглан, чам дээр ирж байна.Чиний хөвгүүд алс холоос ирнэ.Чиний охид гар дээр тэврүүлэн ирнэ.

5. Чи харж, царай чинь гэрэлтээд,чиний зүрх хөдлөн, баясна.Яагаад гэвэл далайн баялаг та нарынх болж,үндэстнүүдийн хөрөнгө чамд ирнэ.

6. Тэмээн сүрэг, Мидиан болон Ефагийн ботгонууд чамайг бүрхэнэ.Тэд бүгдээрээ Шебагаас ирнэ.Тэд алт хийгээд гүгэл авчран,ЭЗЭНий магтаалын сайн мэдээг тээнэ.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 60