Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 6:6-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Тэгэхэд серафуудын нэг нь тахилын ширээнээс чимхүүрээр авсан, шатаж байгаа нүүрс гартаа барин над уруу нисэж ирэв.

7. Тэгээд тэр миний аманд хүргэж—Харагтун. Энэ чиний аманд хүрснээр чиний бузар булай авч хаягдаж, чиний нүгэл уучлагдлаа гэв.

8. Дараа нь—Би хэнийг явуулах вэ? Хэн Бидний төлөө явах вэ? гэсэн Эзэний дууг би сонсоод—Би энд байна. Намайг явуулаач гэж хэлэхэд,

9. Тэр—Яв. Ард олонд үүнийг хэлтүгэй!“Сонссоор бай. Гэвч бүү ухамсарла.Үзсээр бай. Гэвч бүү ойлго”.

10. Энэ ард олны зүрх сэтгэлийг хатууруулж,чихийг нь дүлий, нүдийг нь сохор болго.Эс бөгөөс тэд нүдээрээ харан,чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч,эргэж буцна, эдгэрнэ гэв.

11. Дараа нь би—Эзэн минь, хир удах вэ? гэсэнд Тэр хариулан—Хотууд эвдрэн сүйдэж, оршин суугчгүй болж,орон байр эзгүйрч,газар нутаг юу ч үгүй хоосрох хүртэл үргэлжилнэ.

12. ЭЗЭН хүмүүсийг хол аваачин,нутгийн дунд мартагдсан газрууд их болно.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 6