Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 6:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Уззиа хааны нас барсан жил би Эзэнийг сэнтийн дээр өргөмжлөгдөн, дээдлэгдэн заларч, Түүний нөмрөгийн хормой нь сүмийг дүүргэж байхыг харлаа.

2. Тус бүр зургаан жигүүртэй серафууд Түүний дээд талд зогсоод, хоёр жигүүрээрээ нүүрээ бүтээж, хоёроороо хөлөө хучин, хоёроор нь нисэж байлаа.

3. Нэг нь нөгөөгөө дуудаж—Түмэн цэргийн ЭЗЭНариун, ариун, ариун.Бүх л газар Түүний алдраар дүүрэн байна гэж байв.

4. Дуудагчийн дуунаар босгоны суурь чичирсэн ба тэгэхэд сүм утаагаар дүүрч байлаа.

5. Тэгээд би—Би сүйрсэн тул надад зовлон ирэг! Яагаад гэвэл би бузар уруултай хүн. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь миний нүд түмэн цэргийн ЭЗЭН болох Хааныг харлаагэж хэлэв.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 6