Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 59:3-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Учир нь та нарын гар цусаар,та нарын хуруу нүглээр бузарлагдсан.Та нарын уруул худал ярьж,та нарын хэл хилэнцэт зүйлийг өгүүлнэ.

4. Хэн ч зөв шударгаар шүүдэггүй,хэн ч үнэнээр өмгөөлдөггүй.Тэд самуун төөрөгдөлд итгэн, худал ярьдаг.Тэд гай тарьж, хилэнцийг төрүүлнэ.

5. Тэд хорт могойн өндгийг даран, аалзны тор нэхдэг.Тэдний өндгийг идсэн хүн үхдэг.Өндөг нь хагарахад дотроос нь могой гарна.

6. Тэдний тор нь хувцас болохгүй.Тэд өөрсдийн ажлуудаараа биеэ хучихгүй.Тэдний хөдөлмөр нь хилэнцэт ажил бөгөөд тэдний алганд нь хүчирхийллийн үйлс байна.

7. Тэдний хөл нь муу уруу гүйн,гэм буруугүй цусыг урсгахдаа яардаг.Тэдний бодол нь хилэнцэт бодол бөгөөдтэдний замд эвдрэл, сүйрэл бий.

8. Тэд энх тайвны замыг мэдэхгүй,тэдний замд нь шударга ёс гэж байхгүй.Тэд замаа муруй хазгай тавьснаас энэ замаар явагчид нь энх амгаланг үл мэднэ.

9. Ийм учраас шударга ёс биднээс хол,үнэн зөв нь бидэнд хүрэхгүй.Бид гэрлийг хайдаг боловч харанхуйг л хардаг,хурц гэрлийг хүлээвч, бүрэнхийд алхдаг.

10. Бид сохор хүмүүс мэт хана дагуу тэмтрэн,нүдгүй хүмүүс адил тэмтэчнэ.Үд дунд бид бүрэнхийд мэт бүдэрч,хүчтэнүүдийн дунд бид хүүр мэт байна.

11. Бид бүгдээрээ баавгай мэт хүрхрэн,тагтаа мэт гашуудна.Бид шударга ёсыг хайвч, тэр нь алга.Авралыг хүлээвч, тэр нь биднээс хол ажээ.

12. Учир нь бидний гэм буруу Таны өмнө үлэмж ихэссэн бөгөөдбидний нүглүүд өөрсдийн минь эсрэг гэрчилдэг.Нүглүүд маань бидэнтэй хамт байдаг.Бид өөрсдийн хилэнцийг мэднэ.

13. Бид нүгэл үйлдэн, ЭЗЭНийг үгүйсгэн,Бурханаасаа эргэж буцан, дарлаж хавчин,босох тухай хэлэлцэн, зүрхнээсээ худал үгсийг ярьдаг.

14. Шударга ёс хойш хаягдан, үнэн зөв нь холдов.Үнэн нь гудамжинд бүдэрч, шударга явдал нэвтэрч чадахгүй байна.

15. Тийм ээ, үнэн үгүйлэгдэж байна.Бузар муугаас холдогч нь өөрийгөө золиос болгов.ЭЗЭН үүнийг хараад,шударга ёс байхгүй байсанд Түүний мэлмийд таалагдаагүй.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 59