Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 59:14-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Шударга ёс хойш хаягдан, үнэн зөв нь холдов.Үнэн нь гудамжинд бүдэрч, шударга явдал нэвтэрч чадахгүй байна.

15. Тийм ээ, үнэн үгүйлэгдэж байна.Бузар муугаас холдогч нь өөрийгөө золиос болгов.ЭЗЭН үүнийг хараад,шударга ёс байхгүй байсанд Түүний мэлмийд таалагдаагүй.

16. Тэнд нэг ч хүн байхгүйг Тэр хараад,тэнд зуучлах хүн нэг ч байхгүйд гайхаж байлаа.Тиймээс Тэр Өөрийн мутраар Түүнд авралыг авчран,Өөрийн зөвөөр Түүнийг дэмжив.

17. Тэр Түүнд үнэн зөвийг хуяг мэт өмсгөн,авралын дуулгыг тэргүүнд нь тавив.Тэр өс хонзон авах хувцсыг өмсөн,зүтгэлээр Өөрийгөө цув мэт ороов.

18. Тэдний хийсэн үйлсийнх нь дагуу Тэр Өөрийн өрсөлдөгчдөд уур хилэн,Өөрийн дайснуудад өшөө хонзон,эргийн нутгуудад зохих хариуг нь өгнө.

19. Өрнө зүгт хүмүүс ЭЗЭНий нэрээс эмээн,наран ургах зүгт тэд Түүний алдраас айна.Дайсан голын урсгал мэт ирвэлЭЗЭНий салхи түүнийг хөөж явуулна.

20. “Аврагч нь Сион уруу Иаков дотор гэм нүглээс эргэсэн хүмүүс уруу ирнэ” гэж ЭЗЭН тунхаглав.

21. “Миний хувьд энэ бол тэдэнтэй байгуулах Миний гэрээ” хэмээн ЭЗЭН айлдаж байна. “Чиний дээр байгаа Миний Сүнс, чиний аманд тавьсан Миний үгс нь чиний амнаас ч, чиний хүүхдүүдийн амнаас ч, чиний хүүхдүүдийн үр удмын амнаас ч одооноос эхлэн үүрд мөнх салахгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 59