Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 59:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Үзэгтүн, ЭЗЭНий мутар аварч чадахааргүй богино биш ээ.Түүний чих сонсож чадахааргүй дүлий биш ээ.

2. Харин та нарын гэм буруу нь та нарыг Бурханаас хагацуулан,та нарын нүглүүд Бурханы нүүрийг та нараас далдалжээ.Тийм учраас Тэр сонсдоггүй.

3. Учир нь та нарын гар цусаар,та нарын хуруу нүглээр бузарлагдсан.Та нарын уруул худал ярьж,та нарын хэл хилэнцэт зүйлийг өгүүлнэ.

4. Хэн ч зөв шударгаар шүүдэггүй,хэн ч үнэнээр өмгөөлдөггүй.Тэд самуун төөрөгдөлд итгэн, худал ярьдаг.Тэд гай тарьж, хилэнцийг төрүүлнэ.

5. Тэд хорт могойн өндгийг даран, аалзны тор нэхдэг.Тэдний өндгийг идсэн хүн үхдэг.Өндөг нь хагарахад дотроос нь могой гарна.

6. Тэдний тор нь хувцас болохгүй.Тэд өөрсдийн ажлуудаараа биеэ хучихгүй.Тэдний хөдөлмөр нь хилэнцэт ажил бөгөөд тэдний алганд нь хүчирхийллийн үйлс байна.

7. Тэдний хөл нь муу уруу гүйн,гэм буруугүй цусыг урсгахдаа яардаг.Тэдний бодол нь хилэнцэт бодол бөгөөдтэдний замд эвдрэл, сүйрэл бий.

8. Тэд энх тайвны замыг мэдэхгүй,тэдний замд нь шударга ёс гэж байхгүй.Тэд замаа муруй хазгай тавьснаас энэ замаар явагчид нь энх амгаланг үл мэднэ.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 59