Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 58:8-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Тэгвэл чиний гэрэл үүрийн гэгээ шиг цацарч,чиний эдгэрэлт үтэр түргэн болж,чиний үнэн зөв өмнө чинь явж,ЭЗЭНий цог жавхлан чиний арын хамгаалалт болно.

9. Тэгэхэд чамайг дуудахад ЭЗЭН хариулж,чамайг хашхирахад Тэр «Би энд байна» гэж айлдана.Хэрэв та нар дундаасаа буулгыг зайлуулж,хуруугаараа чичлэн, зэрлэг балмад яриагаа боливол,

10. хэрвээ чи өлсөгчдөд өөрийгөө өгч,зовогсдын сэтгэлийг цатгавал,чиний гэрэл нь харанхуйд мандаж,чиний бүрхэг бүүдгэр нь үд дунд мэт байх болно.

11. ЭЗЭН чамайг ямагт удирдан,хатсан газарт чиний хүслийг хангаж,чиний ясанд тэнхээ өгнө.Чи усалсан цэцэрлэг мэт,ширгэшгүй ундаргатай булаг мэт байх болно.

12. Танай хүмүүс эрт цагт эвдэрсэн балгаснуудыг дахин сэргээн,олон үеийн сууриудыг босгоно.Тэгээд чамайг «Цөмөрхийг сэргээн босгогч,оршин суух гудамжийг засагч» гэж нэрлэнэ.

13. Хэрэв чи амралтын өдрийг үл бузарлаж,Миний ариун өдөр өөрийн таашаалыг үйлдэхээс татгалзан хөлөө татвал,амралтын өдрийг баясгалант, ЭЗЭНий ариун өдрийг эрхэм хүндэт гэж нэрлэж,өөрийн замаар явалгүй,өөрийн таашаалыг хайлгүй, чалчилгүй,энэ өдрийг хүндэтгэвэл,

14. чи ЭЗЭНий дотор баяр хөөрийг авна.Би чамайг газрын өндөрлөгүүдээр аялуулан,эцэг Иаковын чинь өв хөрөнгөөр чамайг тэжээнэ” гэж ЭЗЭНий ам айлдсан юм.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 58