Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 58:3-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. «Бидний мацаг барихыг яагаад Та хараагүй юм бэ?Бид өөрсдийгөө номхон даруу болгож байгааг яагаад Та ажиглаагүй юм бэ?» гэдэг.Үзэгтүн, та нар мацаг барих өдрөө өөрсдийн хүслээ дагадаг бөгөөд бүх ажилчдаа мөлждөг.

4. Үзэгтүн, та нар хэрүүл маргаан хийж,хилэнцэт нударгаараа цохихын тулд мацаг барьдаг.Та нар өнөөдрийнх шиг дуу хоолойгоо өндөрт сонсгохын тулд мацаг барьж болохгүй.

5. Энэ өдөр хүн өөрийгөө төлөв даруу болгохын тулд Миний сонгож авсан мацаг барилт энэ гэж үү?Эсвэл энэ нь зөвхөн хүний толгойг зэгс мэт бөхийлгөн,үнсэн дээр хэвтүүлж, таар нөмөргөнө гэсэн үг үү?Үүнийг л та нар ЭЗЭНд тааламжит өдөр,мацаг барилт гэж нэрлэдэг юм уу?

6. Нүгэл хилэнцийн хүлгийг мултлан,буулганы оосрыг тайлан,дарлагдагсдыг чөлөөлж,аливаа буулгыг эвдэхийн тулд мацаг барилтыг Би сонгосон бус уу?

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 58