Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 58:1-3 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. “Чангаар хашхирагтун. Бүү зогсогтун.Дуугаа бүрээ мэт чангалан,Миний ард түмэнд гэм бурууг нь,Иаковын гэрт нүглийг нь зарлагтун.

2. Тэд зөвийг үйлддэг бөгөөд Бурханыхаа хуулийг умартаагүй үндэстэн мэт Намайг өдөр бүр эрж,Миний замыг мэдэхийг хүсдэг.Тэд зөв шийдвэрийн төлөө Надаас гуйж,Бурханы ойр байх хүсэлтэй ажээ.

3. «Бидний мацаг барихыг яагаад Та хараагүй юм бэ?Бид өөрсдийгөө номхон даруу болгож байгааг яагаад Та ажиглаагүй юм бэ?» гэдэг.Үзэгтүн, та нар мацаг барих өдрөө өөрсдийн хүслээ дагадаг бөгөөд бүх ажилчдаа мөлждөг.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 58