Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 55:10-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Бороо, цас тэнгэрээс бууж ирээд,газрыг услахгүйгээр буцдаггүй шиг,(харин газрыг ургуулж цэцэглүүлж, тариачинд үрийг,идэгчид талхыг нь хангадаг.)

11. Миний амнаас гарсан Миний үг хүслийг минь гүйцэтгэхгүйгээр,илгээсэн зорилгыг минь хэрэгжүүлэхгүйгээр Над уруу хоосон буцаж ирэхгүй.

12. “Учир нь чи баяртайгаар гарч явж,амар тайвнаар хөтлүүлнэ.Уул толгод чиний өмнө баярлан уухайлж,талын бүх модод алга ташицгаана.

13. Өргөст бутны оронд нарс,халгайн оронд мирт л ургана.Энэ бол ЭЗЭНд нэр,үл устах мөнхийн тэмдэг болно”.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 55