Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 55:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. “Цангасан хүн бүр ус уруу ирэгтүн.Мөнгөгүй хүн бүр ирж, худалдан авч, идэгтүн.Ирж, мөнгөгүйгээр, үнэгүйгээр дарс, сүү худалдан авагтун.

2. Та нар яагаад талх биш юманд мөнгө зарцуулдаг вэ?Мөн та нар цатгахгүй юманд юунд хөлсөө зарцуулдаг вэ?Намайг анхааралтай сонсож, сайныг нь ид, элбэг хангалуунд өөрийгөө жаргаа.

3. Чихээ нээ! Над уруу ир!Чиний сүнс амьд байхын тулд сонсогтун.Давидад үзүүлсэн итгэмжит өршөөлүүдийнхээ ёсоор Би та нартай мөнхийн гэрээ байгуулна.

4. Үзэгтүн, Би түүнийг хүмүүсийн гэрч, хүмүүсийн удирдагч, жанжин болгоно.

5. Үзэгтүн, чиний Бурхан ЭЗЭН, Израилийн Ариун Нэгэнээс болжчи өөрийн мэдэхгүй үндэстнийг дуудан,чамайг танихгүй үндэстэн чам уруу гүйнэ.Учир нь Тэр чамайг алдаршуулсан юм”.

6. Олдож болох үед ньЭЗЭНийг хайгтун.Түүнийг ойр байгаа дээр нь дуудагтун.

7. Хилэнцтэн нь өөрийн замаа,шударга бус хүн нь өөрийн бодол санаануудаа орхиод,ЭЗЭН уруу эргэх болтугай.Түүнийг Тэр өрөвдөнө.Бидний Бурхан уруу эргэгтүн.Учир нь Тэр өгөөмрөөр уучилна.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 55