Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 54:12-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Цаашилбал, Би чиний цонхнуудыг бадмааргаар,дааман хаалгуудыг болроор хийж,хана чинь бүхэлдээ үнэт чулуу болно.

13. Чиний бүх хөвгүүд ЭЗЭНээр сургагдаж,чиний хөвгүүдийн эв найр нь агуу их болно.

14. Үнэн зөв дотор чи байгуулагдаж,дарлал зовлонгоос хол байна.Учир нь чи айхгүй. Чи аюул хүчирхийллээс хол байна.Учир нь аюул чамд ойртохгүй.

15. Хэрэв хэн нэгэн нь чам уруу хэрцгийлэн халдвал,тэр нь Надаас биш юм.Чам уруу халдагч нь чамаас болж унана.

16. Үзэгтүн, нүүрсний галыг хөөрөгдөн ашиглахын тулд зэвсэг хийдэг дархныг Би бүтээсэн.Би хөнөөхийн тулд сүйтгэгчийг бүтээв.

17. Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй.Шүүх дээр чиний эсрэг боссон хэл бүр яллагдана.Энэ бол ЭЗЭНий зарцуудын өв бөгөөд Надаас ирэх тэдний зөвтгөл юм” гэж ЭЗЭН зарлиг болгов.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 54