Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 54:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. “Хүүхэд төрүүлээгүй, хүүсэр нэгэн ээ! Баярлан хашхирагтун.Төрөхийн зовлон үзээгүй байгаа та нар, бахдан дуулж, бархиран хашхирагтун.Учир нь ганц бие хүний хөвгүүд нь гэрлэсэн эмэгтэйн хөвгүүдээс олон байх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.

2. “Майхныхаа талбайг өргөтгөн,сууцныхаа хөшгийг дэлгэн татаж, бүү хаагтун.Аргамжаагаа уртасгаж, гадсаа бөхлөгтүн.

3. Учир нь чи өрнө ба дорно зүгт өргөсөн тэлж,чиний үр удам үндэстнүүдийг эзлэн,хаягдсан хотуудад нь суурьшина.

4. Бүү айгтун. Учир нь чи ичгүүрт унахгүй.Бүү ичингүйр. Учир нь чи гутамшиг болохгүй.Харин чи залуу насныхаа ичгүүрийг мартаж,бэлэвсрэлийнхээ доромжлолыг цаашид дурсахгүй.

5. Учир нь чиний нөхөр бол чамайг Бүтээгч.Түүний нэр нь түмэн цэргийн ЭЗЭН.Чиний Аврагч бол бүх дэлхийн Бурхан хэмээн нэрлэгдсэн Израилийн Ариун Нэгэн юм.

6. ЭЗЭН чамайг сэтгэлээр унасан, хаягдсан эхнэр мэт,залуу үедээ гэрлэсэн боловч гологдсон эхнэр мэт дуудсан” гэж чиний Бурхан айлдаж байна.

7. “Би чамайг эгшин зуур орхисон боловч агуу энэрлээр чамайг цуглуулна.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 54