Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 53:4-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Үнэхээр Тэр бидний өвчнийг Өөртөө тээж,бидний уй гашууг даав.Харин бид Түүнийг Бурханд яллагдаж,цохигдож, зовсон гэж бодов.

5. Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан,бидний гэмийн төлөө бяцарчээ.Бидний амар амгалангийн төлөө Түүн дээр гэсгээлт бууж,Түүний шархаар бид эдгэрсэн.

6. Бид бүгдээрээ хонь мэт төөрч,хүн бүр өөрийн замаар явав.Харин ЭЗЭН бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохов.

7. Тэр тамлагдсан, зовсон боловч амаа нээсэнгүй.Алагдахаар хөтлөгдөх хурга шиг,хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Тэр амаа нээсэнгүй.

8. Хавчлага шүүх Түүнийг аваад явлаа.Хэн Түүний үр удмын тухай бодох вэ?Тэр миний ард түмний нүглийн төлөө цохигдож,амьдын газраас таслагдсан.

9. Түүний булш нүгэлт хүмүүстэй хамт байх байсан боловч,Тэр үхэлдээ баян хүнтэй хамт байсан.Тэр хүчирхийлэл үйлдээгүй.Түүний аманд нь ямар ч худал хуурмаг байгаагүй.

10. Гэвч Түүнийг няцалж,өвтгөх нь ЭЗЭНий таалал байв.Хэрэв Тэр Өөрийгөө нүглийн төлөөх тахил болгон өргөвөл,Тэр үр удмаа үзэж,Өөрийн өдрүүдийг уртасган,ЭЗЭНий хүсэл нь Түүний гарт цэцэглэх болно.

11. Түүний сэтгэлийн шаналлын үр дүнд Тэр харж,сэтгэл нь ханах болно.Миний Боол, Зөв шударга Нэгэн Өөрийнхөө мэдлэгээр олныг зөвтгөж,тэдний нүглийг нь үүрэх болно.

12. Ийм учраас Би Түүнд ихэстэй хамт хувь ногдуулна.Тэр олзыг хүчтэнтэй хуваана.Яагаад гэвэл Тэр Өөрийн амийг үхэл уруу асгаж,хилэнцтэнүүдтэй хамт тоологдсон.Гэвч Тэр олны нүглийг Өөртөө тээж,хилэнцтэнүүдийн төлөө зуучлан залбирсан.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 53