Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 53:2-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Учир нь Тэр Түүний өмнө нялх нахиа мэт,хуурай газраас гарсан үндэс мэт ургасан.Түүнд хэлбэр дүрс, цог жавхлан байхгүй.Бид Түүнийг харъя гэсэн ч бидний анхаарлыг татахуйц дүр төрх алга.

3. Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов.Тэр уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн.Бид нүүрээ Түүнээс нуусан.Тэр үзэн ядагдаж,бид Түүнийг хүндэтгээгүй.

4. Үнэхээр Тэр бидний өвчнийг Өөртөө тээж,бидний уй гашууг даав.Харин бид Түүнийг Бурханд яллагдаж,цохигдож, зовсон гэж бодов.

5. Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан,бидний гэмийн төлөө бяцарчээ.Бидний амар амгалангийн төлөө Түүн дээр гэсгээлт бууж,Түүний шархаар бид эдгэрсэн.

6. Бид бүгдээрээ хонь мэт төөрч,хүн бүр өөрийн замаар явав.Харин ЭЗЭН бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохов.

7. Тэр тамлагдсан, зовсон боловч амаа нээсэнгүй.Алагдахаар хөтлөгдөх хурга шиг,хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Тэр амаа нээсэнгүй.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 53