Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 51:5-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Миний үнэн зөв нь ойр байна.Миний аврал гарч ирж байна.Миний мутар ард түмнүүдийг шүүнэ.Эргийн нутгууд Намайг хүлээн,тэд Миний мутрыг горьдон хүлээнэ.

6. Тэнгэр өөд харагтун.Дараа нь доош, газар уруу харагтун.Учир нь тэнгэр утаа мэт алга болж,газар хувцас мэт хуучирна.Оршин суугчид нь шумуул мэт үхэцгээнэ.Харин Миний аврал мөнхөд байж,Миний үнэн зөв мөхөхгүй.

7. Үнэн зөвийг мэддэг, зүрх сэтгэлд нь Миний хууль байгаа ард түмэнНамайг сонсогтун.Хүний зэмлэлээс бүү ай.Тэдний доромжлолоос бүү эмээгтүн.

8. Учир нь дээл хувцас мэт тэднийг хүр эрвээхий идэж,ноос мэт тэднийг өт хорхой иднэ.Харин Миний үнэн зөв мөнхөд байж,Миний аврал нь бүх үед байна”.

9. Сэрэгтүн, сэрэгтүн! ЭЗЭНий мутар минь!Хүчээ ав! Өнийн өдрүүд, эрт урьдын үеүдийнх шигээ сэрэгтүн.Рахабыг хэсэгчин тастаж,лууг цоо хатгасан нь Та бус уу?

10. Далай тэнгис, их гүний усыг хатаан,аврагдагсдыг гатлуулахын тулд тэнгисийн гүнийг зам болгосон нь Та бус уу?

11. ЭЗЭНий зольсон хүмүүс буцаж,баяртайгаар дуулан Сион уруу ирнэ.Тэдний магнай дээр мөнхийн баяр хөөр байна.Тэд зугаа цэнгэл, баяр хөөртэй байх бөгөөдгашуудах, санаа алдах нь зугтан одно.

12. “Би, зөвхөн Би Өөрөө та нарыг Тайвшруулагч мөн.Үхмэл хүнээс айн, өвс мэт бүтээгдсэн хүний хөвгүүнээс эмээдэг чи хэн бэ?

13. Тэнгэрийг дэлгэж, газрын суурийг тавигч Бүтээгч ЭЗЭНээ чи мартсан уу?Устгахад бэлэн байгаа дарлагчийн уур хилэнгээс чи өдөржингөө, бүр үргэлж айж байдаг уу?Гэвч дарлагчийн уур хилэн хаана байна вэ?

14. Удахгүй гинжлэгдсэн нэгэн чөлөөтэй тавигдана. Тэд гянданд үхэхгүй, талхаар дутагдахгүй.

15. Учир нь Би бол далай тэнгис болон түүний нүргээнт давалгааг хөдөлгөгч ЭЗЭН, чиний Бурхан байна. (Түүний нэр нь түмэн цэргийн ЭЗЭН мөн.)

16. Би тэнгэрийг байрлуулж, газрын суурийг тавин, Сионд хандан «Чи бол Миний ард түмэн» гэж айлдахын тулд Өөрийн үгийг чиний аманд тавьж, Өөрийн мутрын сүүдрээр чамайг халхалсан”.

17. Өөрөө босогтун. Өөрөө босогтун.Сэрэгтүн, Иерусалим аа.Чи ЭЗЭНий мутраас Түүний хилэнгийн аягыг уусан.Тэгэхдээ согтуурлын аяганаас шавхруу ч үлдээлгүй,ёроолд нь хүртэл уусан.

18. Төрүүлсэн бүх хөвгүүдийнх нь дунд түүнийг хөтлөх хүн алга.Өсгөсөн бүх хөвгүүдийнх дунд түүнийг гараас нь түших хүн ч алга.

19. Ийм хоёр юм чам дээр уналаа.Чиний төлөө хэн гашуудах вэ?Эвдрэл, сүйрэл, өлсгөлөн, илд.Хэрхэн Би чамайг тайвшруулах вэ?

20. Чиний хөвгүүд муужран,торонд орсон зээр шиг гудамж бүрийн эхэнд хэвтэнэ.Тэд ЭЗЭНий хилэн хийгээд Бурханы зэмлэлээр дүүрэн байна.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 51