Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 51:16-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Би тэнгэрийг байрлуулж, газрын суурийг тавин, Сионд хандан «Чи бол Миний ард түмэн» гэж айлдахын тулд Өөрийн үгийг чиний аманд тавьж, Өөрийн мутрын сүүдрээр чамайг халхалсан”.

17. Өөрөө босогтун. Өөрөө босогтун.Сэрэгтүн, Иерусалим аа.Чи ЭЗЭНий мутраас Түүний хилэнгийн аягыг уусан.Тэгэхдээ согтуурлын аяганаас шавхруу ч үлдээлгүй,ёроолд нь хүртэл уусан.

18. Төрүүлсэн бүх хөвгүүдийнх нь дунд түүнийг хөтлөх хүн алга.Өсгөсөн бүх хөвгүүдийнх дунд түүнийг гараас нь түших хүн ч алга.

19. Ийм хоёр юм чам дээр уналаа.Чиний төлөө хэн гашуудах вэ?Эвдрэл, сүйрэл, өлсгөлөн, илд.Хэрхэн Би чамайг тайвшруулах вэ?

20. Чиний хөвгүүд муужран,торонд орсон зээр шиг гудамж бүрийн эхэнд хэвтэнэ.Тэд ЭЗЭНий хилэн хийгээд Бурханы зэмлэлээр дүүрэн байна.

21. Тиймээс дарснаас өөр юманд согтсон, зовсон хүмүүс ээ, үүнийг сонсооч.

22. Өөрийнхөө ард түмний төлөө тэмцэлдэгч, чиний Эзэн,чиний Бурхан ЭЗЭН үүнийг айлдаж байна.“Үзэгтүн. Би чиний гараас согтуурлын аягыг авсан.Миний хилэнгийн хул аяганаас чи дахин хэзээ ч уухгүй.

23. «Доош хэвт. Бид чам дээгүүр алхана» гэж чамд хэлж байсан,чамайг тамлагчдын гарт Би түүнийг өгнө.Дээгүүр чинь алхагсдад чи нуруугаа газар мэт,гудамж мэт болгосон”.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 51