Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 51:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. “Үнэн зөвийг мөшгөн ЭЗЭНийг хайгчид аа.Намайг сонсогтун.Та нарыг цавчиж авсан хад уруу, та нарыг малтаж гаргасан нүх уруу харагтун.

2. Та нарыг шаналан байж төрүүлсэн Сараг болон та нарын эцэг Абрахамыг харагтун.Түүнийг ганцаараа байхад нь Би дуудаж, ерөөж, өсгөн үржүүлсэн юм.

3. Үнэхээр ЭЗЭН Сионыг тайвшруулж,түүний бүх хоосон газрыг ч энэрнэ.Тэр зэлүүд талыг Еден шиг,цөлийг нь ЭЗЭНий цэцэрлэг мэт болгоно.Тэнд баяр баясгалан, зугаа цэнгэл, талархал, дуу хууртай байх болно.

4. Миний ард түмэн, Надад анхаарал тавь.Миний үндэстэн, Над уруу чих тавигтун.Учир нь хууль Надаас гарна.Ард түмнүүдийн гэрэл болгон Өөрийн шударга ёсыг Би тогтооно.

5. Миний үнэн зөв нь ойр байна.Миний аврал гарч ирж байна.Миний мутар ард түмнүүдийг шүүнэ.Эргийн нутгууд Намайг хүлээн,тэд Миний мутрыг горьдон хүлээнэ.

6. Тэнгэр өөд харагтун.Дараа нь доош, газар уруу харагтун.Учир нь тэнгэр утаа мэт алга болж,газар хувцас мэт хуучирна.Оршин суугчид нь шумуул мэт үхэцгээнэ.Харин Миний аврал мөнхөд байж,Миний үнэн зөв мөхөхгүй.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 51