Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 50:2-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Намайг ирэхэд яагаад хэн ч байхгүй байв?Намайг дуудахад яагаад хэн ч хариу эс өгүүлэв?Миний мутар золиослон авч чадахааргүй богино юм уу?Эсвэл Надад аврах хүч байхгүй байна уу?Үзэгтүн, Би Өөрийн зэмлэлээр далайг ширгээж,гол мөрнийг говь болгосон.Тэндхийн загас ус дутагдсанаас болж өмхийрөн,цангаж үхнэ.

3. Би тэнгэрийг харанхуйгаар хучин,бүтээлгийг нь таар болгосон”.

4. Ядарсан хүнд үгээр хэрхэн туслахыг мэдээсэй хэмээнЭзэн БУРХАН Надад шавийн хэл өгсөн.Тэр өглөө бүр намайг сэрээн, шавь мэт сонсгохын тулд Тэр Миний чихийг нээнэ.

5. Эзэн БУРХАН Миний чихийг нээв.Би ч татгалзсангүй, гэдрэг ухарсангүй.

6. Цохигчдод Би нуруугаа өгч,сахлыг минь үгтээх хүнд Би хацраа тавьж өглөө.Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй.

7. Учир нь Эзэн БУРХАН Надад тусалдаг.Тийм учраас Би ичихгүй.Тийм учраас Би нүүрээ цахиур мэт байлгана.Ичгүүрт орохгүй гэдгээ Би мэднэ.

8. Намайг Зөвтгөгч ойрхон байна.Хэн Надтай тэмцэлдэх вэ? Бид нүүр нүүрээрээ тулъя.Хэн Надтай заргалдах вэ? Тэр хүн Миний дэргэд ирэг.

9. Үзэгтүн, Эзэн БУРХАН Надад тусалдаг.Хэн Намайг яллах вэ?Үзэгтүн, тэд бүгд хувцас адил хуучирч, хорхойд идүүлнэ.

10. Та нарын дотор ЭЗЭНээс эмээгч,Түүний зарцын дуу хоолойг дуулгавартай дагаж,харанхуйд явж, гэрэлгүй байгч нь хэн бэ?Тэр хүн ЭЗЭНий нэрд итгэж,өөрийн Бурханд найдагтун.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 50