Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 50:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭН ингэж айлдаж байна.“Би эхийг чинь хөөхдөө өгсөн салалтын гэрчилгээ нь хаана байна вэ?Зээлдүүлэгчдийнхээ хэнд нь Би чамайг худалдсан юм бэ?Үзэгтүн, та нар өөрсдийнхөө нүглээс болж худалдагдсан,та нарын эх ч та нарын нүглээс болж хөөгдсөн.

2. Намайг ирэхэд яагаад хэн ч байхгүй байв?Намайг дуудахад яагаад хэн ч хариу эс өгүүлэв?Миний мутар золиослон авч чадахааргүй богино юм уу?Эсвэл Надад аврах хүч байхгүй байна уу?Үзэгтүн, Би Өөрийн зэмлэлээр далайг ширгээж,гол мөрнийг говь болгосон.Тэндхийн загас ус дутагдсанаас болж өмхийрөн,цангаж үхнэ.

3. Би тэнгэрийг харанхуйгаар хучин,бүтээлгийг нь таар болгосон”.

4. Ядарсан хүнд үгээр хэрхэн туслахыг мэдээсэй хэмээнЭзэн БУРХАН Надад шавийн хэл өгсөн.Тэр өглөө бүр намайг сэрээн, шавь мэт сонсгохын тулд Тэр Миний чихийг нээнэ.

5. Эзэн БУРХАН Миний чихийг нээв.Би ч татгалзсангүй, гэдрэг ухарсангүй.

6. Цохигчдод Би нуруугаа өгч,сахлыг минь үгтээх хүнд Би хацраа тавьж өглөө.Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 50