Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 5:9-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Миний чихэнд түмэн цэргийн ЭЗЭН“Үнэхээр, олон байшингууд хоосорч,том сайхан нь хүртэл эзэнгүй болно.

10. Усан үзмийн арван акр газар нэг бат дарс гаргаж,нэг омер үр нь нэг ефа тариа ургуулна” гэж тангараглав.

11. Хатуу архины хойноос хөөцөлдөн өглөө эрт босон,дарсанд цохиултлаа үдэш орой болтол байгчид гаслантай яа!

12. Тэдний найр нь лир, босоо ятга,хэнгэрэг, лимбэ,дарсаар хөгжинө.Гэвч тэд ЭЗЭНий үйлсийг үл анхаарч,Түүний мутрын ажлыг тунгааж бодохгүй.

13. Миний ард түмэнд мэдлэг дутсанаас болж тэд цөлөгдөн,тэдний хүндэт хүмүүс нь өлсөж,олон түмэн нь цангаж зовно.

14. Тиймээс Үхэгсдийн орон хоолойгоо өргөсгөн,амаа хязгааргүй ангайлгав.Иерусалимын сүр жавхлан,олон түмэн,түүний дуу чимээ,хөгжил,баясал тийшээ бууна.

15. Хүн номхтгогдож,хүн басамжлагдана.Бардам хүний нүд ч басамжлагдана.

16. Гэвч түмэн цэргийн ЭЗЭН шүүхээр өргөмжлөгдөж,ариун Бурхан ариун байдлаа үнэн зөв дотор үзүүлнэ.

17. Хурганууд өөрийн бэлчээрт байгаа шиг идээшилж,баячуудын орхисон газарт харийнхан хооллоно.

18. Худал хуурмагийн аргамжаар шударга бус явдлыг авчирч,тэрэгний татлагаар нүглийг татагчид гаслантай яа.

19. “Тэр түргэн хийж,Өөрийн ажлаа яаравчлаг.Бид үзмээр байна.Израилийн Ариун Нэгэний зорилго ойртон өнгөрөх болтугай.Бид мэдмээр байна” гэж өгүүлэгчид гаслантай яа!

20. Мууг сайн, сайныг муу гэж нэрлэгчид,харанхуйг гэрэл, гэрлийг харанхуйгаар солигчид,гашууныг амттай, амттайг гашуунаар орлуулагчид гаслантай яа!

21. Өөрийнхөө нүдэнд мэргэн болж,өөрсдийнхөө бодолд ухаалаг байгчид гаслантай яа!

22. Дарс уухдаа баатар,хатуу архи найруулахдаа зоригтой байгчид гаслантай яа!

23. Хахуулиас болж нүгэлтнийг зөвтгөж,шударга хүмүүсийн зөв байдлыг зайлуулагчид гаслантай яа!

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 5