Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 5:22-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Дарс уухдаа баатар,хатуу архи найруулахдаа зоригтой байгчид гаслантай яа!

23. Хахуулиас болж нүгэлтнийг зөвтгөж,шударга хүмүүсийн зөв байдлыг зайлуулагчид гаслантай яа!

24. Тийм учраас галын хэл сүрлийг түймэрдэн,галын дөлд хуйхлагдахын адил,тэдний үндэс нь өмхөрсөнмэт болж, тэдний цэцэг нь тоос шиг хийснэ.Учир нь тэд түмэн цэргийн ЭЗЭНий хуулийг үл тоомсорлон,Израилийн Ариун Нэгэний үгийг үзэн ядсан.

25. Үүний улмаас ЭЗЭНий уур хилэн Өөрийн ард түмний эсрэг шатаж,тэдний эсрэг мутраа сунгаж,тэднийг цохиж унагав.Уул хөдлөн,тэдний хүүр нь гудамжнуудын голд хог хаягдал мэт хэвтэнэ.Үүгээр Түүний уур хилэн эргэсэнгүй,Тэр мутраа сунгасан хэвээр байна.

26. Тэр бас алс холын үндэстэн уруу туг өргөж,газрын мухраас тэдэн уруу исгэрнэ.Харагтун. Тэд үтэр түргэн ирнэ.

27. Тэдний дотроос хэн ч ядарч бүдрэхгүй,нэг ч хүн дуг хийхгүй, унтахгүй.Тэдний ууцан дахь бүснүүд тайлагдахгүй.Нэг ч хүний гутлын үдээс нь тасрахгүй.

28. Тэдний сум нь хурц,нум нь хөвчилсөн,морьдын туурай нь цахиур мэт,тэрэгний мөөр нь хуй салхи мэт ажээ.

29. Тэдний хүрхрэх нь эм арслан мэт ажээ.Тэд залуу арслангууд шиг архирч,олзоо шүүрэн авахдаа архирдаг.Тэд олзоо аваад явахад,түүнийг нь хэн ч чөлөөлөхгүй.

30. Тэр өдөр далайн түрхрэлт мэттэд ард түмэн уруу хүрхэрнэ.Хэрэв нэгэн хүн газар уруу харвал тэнд харанхуй,уй гашуу болон гэрэл нь хүртэл үүлээр харанхуйлагдсан нь үзэгдэнэ.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 5