Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 5:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. “Би одоо хайртдаа зориулж,Түүний усан үзмийн талбайн тухай хайртынхаа дууг дуулъя.Миний хайрт маш үржил шимтэй гүвээн дээр усан үзмийн талбайтай байсан юм.

2. Тэр эргэн тойрныг нь малтаж,чулуунуудыг нь зайлуулаад,шилмэл усан үзмийг суулгаж,талбайн голд цамхаг босгоод,түүний дотор усан үзмийн шахуурга суулгаж гэнэ.Тэгээд Тэр сайхан усан үзэм гарна гэж хүлээж байтал зэрлэг жимс ургажээ.

3. Одоо Иерусалимын оршин суугчид,Иудагийн эрчүүд ээ!Би болон Миний усан үзмийн талбайн хоорондохыг шүүгтүн!

4. Усан үзмийн талбайдаа Миний хийгээгүй өөр юуг Би хийх ёстой байсан юм бэ?Сайн усан үзэм гарна гэж Би хүлээж байхад яагаад зэрлэг жимс гарсан бэ?

5. Одоо Би Өөрийн усан үзмийн талбайд юу хийх гэж байгаагаа та нарт өгүүлье.Би түүний хайс шивээг авч хаяад, шатаана.Би ханыг нь нурааж талхлагдсан газар болгоно.

6. Би талбайг эзгүйрүүлэн хаяад,тайрч арчлахгүй, зээтүүдэхгүй.Харин өргөст бут, үүргэнэ ургана.Түүн дээр бороо бүү оруул гэж Би үүлэнд тушаана”.

7. Яагаад гэвэл түмэн цэргийн ЭЗЭНий усан үзмийн талбай бол Израилийн гэр,Түүний таалан соёрхдог ургамал нь Иудагийн эрчүүд юм.Тэр шударга үнэнийг эрсэн боловч, цус урсгахыг үзэв.Зөвийг эрсэн боловч, зовлонт дууг сонсжээ.

8. Ямар ч зайгүй болтол нь байшин дээр байшин нэмж,талбайг талбайтай нь нийлүүлэгчид гаслантай яа!Та нар газрын дунд ганцаараа амьдрах гэж ингэжээ.

9. Миний чихэнд түмэн цэргийн ЭЗЭН“Үнэхээр, олон байшингууд хоосорч,том сайхан нь хүртэл эзэнгүй болно.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 5