Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 48:13-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Миний мутар газрыг үндэслэн,Миний баруун мутар тэнгэрийг дэлгэв.Би тэднийг дуудахад тэд хамтдаа зогсдог.

14. Та нар бүгдээрээ цуглаж, сонсогтун.Тэднээс хэн нь эдгээр зүйлсийг тунхагласан бэ?ЭЗЭН түүнийг хайрладаг.Тэр Түүний сайн тааллыг Вавилон дээр авчирна.Түүний мутар халдеичуудын эсрэг байна.

15. Би, зөвхөн Би айлдсан.Үнэхээр Би түүнийг дуудсан.Би түүнийг авчирсан бөгөөд Тэр түүний замыг өлзийтэй байлгана.

16. Надад ойртон ирээд, үүнийг сонсогтун!Би эхнээсээ нууцаар яриагүй.Энэ явдал болох үеэс Би тэнд байсан юм.Одоо Эзэн БУРХАН Намайг болон Өөрийн Сүнсийг илгээв”.

17. Чиний Аврагч, Израилийн Ариун Нэгэн, ЭЗЭН ингэж айлдаж байна.“Би бол чиний Бурхан ЭЗЭН мөн.Би чамд тустайг сурган, чамайг явах ёстой замаар чинь удирддаг.

18. Хэрэв чи зөвхөн Миний тушаалуудад анхаарлаа хандуулбал,чиний энх амгалан байдал гол мэт,чиний үнэн зөв нь далайн давалгаа мэт байх болно.

19. Чиний үр удам элс мэт, чиний хойч үе элсний ширхэг мэт болно.Тэдний нэр Миний оршихуйгаас хэзээ ч тастагдахгүй, устгагдахгүй”.

20. Вавилоноос гарч,халдеичуудаас зугтаа!“ЭЗЭН Өөрийн боол Иаковыг аварлаа” гэж баярт дуугаар зарлаж,үүнийг тунхаглан, газрын хязгаар хүртэл дэлгэрүүлэгтүн.

21. Тэр тэднийг цөлөөр дагуулах үед тэд цангаагүй.Тэр тэдний төлөө хаднаас ус гаргаж,хадыг хагалан ус оргилуулав.

22. “Хилэнцтэнд амар тайван байхгүй” гэж ЭЗЭН айлдав.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 48