Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 48:1-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Израиль гэж нэрлэгдсэн Иаковын гэр ээ! Үүнийг сонс!Чи Иудагийн уснаас гарч ирсэн бөгөөд ЭЗЭНий нэрээр тангараглаж,Израилийн Бурханыг дууддаг боловч үнэн зөв дотор байдаггүй.

2. Учир нь тэд өөрсдийгөө ариун хотынхон гэж нэрлээд,Израилийн Бурханд түшиж байна.Түүний нэр бол түмэн цэргийн ЭЗЭН билээ.

3. “Би өнө эрт хуучин юмсыг тунхаглан,Өөрийн амнаас гарсан тэдгээр зүйлсийг Би зарласан.Гэнэт Би үйлдэхэд, тэдгээр нь биелсэн.

4. Яагаад гэвэл чи зөрүүд,чиний хүзүү чинь төмөр булчин,магнай чинь хүрэл гэдгийг Би мэднэ.

5. Тиймээс Би бүр өнө эртнээс, энэ явдал болохоос өмнө чамд мэдэгдсэн.«Миний шүтээн үүнийг хийсэн,миний сийлмэл хөрөг, цутгамал хөрөг үүнийг тушаасан» гэж чамайг яриулахгүйн тулд ингэсэн юм.

6. Чи сонссон.Энэ бүгдийг харагтун.Чи үүнийг зарлахгүй юу?Энэ цагаас эхлэн Би чамд шинэ юмс,тэр ч бүү хэл чиний мэдээгүй нууцлагдсан зүйлсийг сонсгоё.

7. Тэдгээр нь урьд өмнө нь биш,саяхан бүтээгдсэн юм.Өнөөдрийг хүртэл чи тэдгээрийг сонсоогүй.«Хараач, би тэдгээрийг мэдэж байсан» гэж чамайг хэлүүлэхгүйн тулд ингэсэн юм.

8. Чи сонсоогүй, мэдээгүй.Бүр эрт үеэс чих чинь нээгдээгүй байсан.Учир нь чи бол урван тэрслэгч,төрөхөөсөө үймээн дэгдээгч гэж нэрлэгдэхийг чинь Би мэдэж байв.

9. Өөрийнхөө нэрийн төлөө Би уур хилэнгээ хойшлуулж,Өөрийгөө алдаршуулахын тулд Би чамайг тасталгүй тэвчсэн юм.

10. Үзэгтүн, мөнгө шиг биш ч гэсэн Би чамайг цэвэршүүлсэн.Би чамайг зовлонгийн зуухан дотор шалгасан.

11. Би Өөрийнхөө төлөө, Өөрийнхөө тусын тулд л үйлдэнэ.Учир нь Миний нэр яаж бузарлагдаж чадах юм бэ?Би Өөрийн алдрыг бусдад өгөхгүй.

12. Намайг сонсогтун, Иаков оо. Миний дуудсан Израиль аа.Би бол Тэр мөн.Би бол эхэн бөгөөд Би бас эцэс мөн.

13. Миний мутар газрыг үндэслэн,Миний баруун мутар тэнгэрийг дэлгэв.Би тэднийг дуудахад тэд хамтдаа зогсдог.

14. Та нар бүгдээрээ цуглаж, сонсогтун.Тэднээс хэн нь эдгээр зүйлсийг тунхагласан бэ?ЭЗЭН түүнийг хайрладаг.Тэр Түүний сайн тааллыг Вавилон дээр авчирна.Түүний мутар халдеичуудын эсрэг байна.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 48