Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 47:5-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. “Халдеичуудын охин,дуугүй суу, харанхуй уруу яв.Чамайг цаашид хаанчлалуудын хатан гэж нэрлэхгүй.

6. Би Өөрийн ард түмэнд хилэгнэн,Өөрийн өвийг жигшсэн.Би тэднийг чиний гарт өгөв.Чи тэдэнд өршөөл үзүүлсэнгүй,бүр өтгөст ч хүнд буулгыг өгөв.

7. Тэгээд чи «Би мөнхөд хатан хаан байх болно» гэж хэлээд,эдгээр зүйлсийг хайхарсангүй,үүнийг дурсан санасангүй.

8. Тэгвэл одоо амарлингуй суугаад,«Би байна, надаас өөр хэн ч байхгүй.Би бэлэвсэн эмэгтэй шиг суухгүй,хүүхдээ алдахыг ч үзэхгүй» гэж зүрхэндээ өгүүлэгч,тачаангуй нэгэн чи үүнийг сонсогтун.

9. Хүүхдээ алдах, бэлэвсрэхийн аль аль нь гэнэт нэг л өдөр чам дээр ирнэ.Чиний илбүүд, чиний ид шид хичнээн хүчтэй чэнэ бүхэн бүрэн хэмжээгээр чам дээр ирнэ.

10. Чи өөрийнхөө хилэнцэд найдан,«Хэн ч намайг үзэхгүй» гэж өгүүлсэн.Чиний мэргэн ухаан, мэдлэг чамайг төөрөгдүүлжээ.«Би байна, надаас өөр хэн ч байхгүй» гэж чи зүрхэндээ өгүүлсэн.

11. Гэвч чиний хэрхэн илбэдэн алга болгохоо мэдэхгүй бузар муу юм чам дээр ирнэ.Чиний зайлуулж чадахааргүй гамшиг чам дээр унана.Чиний мэдэхгүй сүйрэл гэнэт чам дээр ирнэ.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 47