Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 47:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. “Вавилоны онгон охин,доош бууж шороон дээр суугтун.Халдеичуудын охин,сэнтийгүйгээр газар дээр суу.Чамайг цаашид булбарай,туяхан гэж хэлэхгүй.

2. Тээрмийн чулуу авч тариа тээрэмд.Гивлүүрээ авч, банзлаа тайлан,нүцгэн хөлөөрөө гол гатлагтун.

3. Чиний нүцгэн бие ил гарч,чиний ичгүүр ч бас үзэгдэх болно.Би нэг ч хүнийг өршөөхгүйгээр өшөө авна”.

4. Бидний Аврагч түмэн цэргийн ЭЗЭН бол Түүний нэр,Израилийн Ариун Нэгэн.

5. “Халдеичуудын охин,дуугүй суу, харанхуй уруу яв.Чамайг цаашид хаанчлалуудын хатан гэж нэрлэхгүй.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 47